Mongoltype

Mongoltype

Монголоор 10 хуруугаараа хурдан бичиж сур

Гар руугаа харалгүй бичих бол сурч болох ур чадвар. Mongoltype-ийн 30 хичээлээр үндсэн эгнээнээс эхлээд цагаан толгойн бүх үсгийг эзэмшинэ.

Эхний 3 хичээл үнэгүй · Бүгдийг нээхэд 5,000₮ нэг удаа

Монгол гарын байрлал — хуруу бүрийг өнгөөр ялгасан

Жинхэнэ монгол гарын байрлал

Орос гарын хуулбар биш. Үндсэн эгнээ нь й ы б ө — р о л д. Хичээл бүр яг энэ байрлал дээр тулгуурлана.

Аль хуруугаараа дарахыг заана

Дэлгэц дээрх гар дараагийн товчийг тодруулж, зөв хуруугаа харуулна. Гар руугаа харах шаардлагагүй.

Ахицаа хэмжинэ

Хурд, нарийвчлал, хамгийн их алддаг үсгүүдээ хараад юун дээр давтах ёстойгоо мэднэ.

Хүүхэд ч ганцаараа сурна

Энгийн, цэвэрхэн. Хичээл бүр 2-хон шинэ товч заана — төөрөх аргагүй.

Хичээлийн бүтэц

Хичээл бүр дээд тал нь гурван шинэ товч нэмнэ. Мэдэхгүй үсэг хэзээ ч гарч ирэхгүй.

Mongoltype гэж юу вэ?

Mongoltype бол монгол кирилл гарын байрлал дээр 10 хуруугаар бичиж сурах онлайн сургалт юм. 30 хичээл, үнэгүй хурдны сорил, ахицын хяналт багтсан. Эхний 3 хичээл болон хурдны сорил үргэлж үнэгүй бөгөөд бүртгэлгүйгээр ашиглаж болно.

Google-ээр нэвтрэх нь зөвхөн таны и-мэйл хаяг, нэрийг авч бүртгэл үүсгэх, хичээлийн ахиц болон бичих хурдны үр дүнг тань хадгалахад ашиглагдана. Бид таны Google дансны өөр ямар ч мэдээлэлд хандахгүй, мэдээллийг гуравдагч этгээдэд зарахгүй.

Mongoltype is an online course that teaches touch typing on the Mongolian Cyrillic keyboard layout, with 30 lessons, a free typing speed test and progress tracking. Signing in with Google is used only to create your account and save your lesson progress and typing results. We request no other Google account data and never sell it.

Гараа монгол болгосон уу?

Монголоор бичихийн тулд компьютерийнхээ гарын байрлалыг нэг удаа нэмэх хэрэгтэй. Хоёр минут л болно.

Гар тохируулах заавар